Танилцуулга

И-мэйл Хэвлэх

Олон Улсын Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн салбар
Монголын Өвдөлт Судлалын Төвийн танилцуулга


Монголын Өвдөлт Судлалын Төв (МӨСТ) нь 2005 оны 02 сарын 07 нд Улаанбаатар хотноо   анестезиологчдын санаачлагаар анх үүсгэн байгуулагдсан.


МӨСТ-ийн үндсэн зорилго нь:


1. Хүнийг өвдөлт шаналалгүй байхад чиглэгдсэн орчин үеийн эмчилгээ, сэтгэл заслын болон сувилгааны аргуудыг судлах, дэлгэрүүлэхэд үйл ажилагаагаа  чиглүүлж, эрүүл мэнд анагаах ухааны ололтуудыг нэвтрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг  хийхийн зэрэгцээ энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээ явуулдаг зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллах.
2.    МӨСТ нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өвдөлтийг эмчлэх анагаах ухааны чиглэлийн эрх зүйн акт гаргах , тэдгээрийг нийтэд сурталчлах, боловсронгуй болгох, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
3.    МӨСТ нь ЭМШУ-ны их , дээд сургуулийн дипломын болон төгсөлтийн дараах сургалтын хичээлийн хөтөлбөрт өвдөлт болон түүний орчин үеийн эмчилгээний талаар тодорхой хэмжээгээр тусгахад анхаарахаас гадна энэ чиглэлийн судалгааны ажлуудыг хийхийн зэрэгцээ холбогдох ном хэвлэлүүдийг орчуулан гаргана.
4.    Олон улсын болон өөрийн орны ижил төстэй зорилго, үйл ажиллагаа бүхий байгууллагатай холбоо тогтоон хамтран ажиллана.
5.    МӨСТ нь өөрийгөө санхүүжүүлэх зарчимд үндэслэн Үндсэн хууль, Төрийн бус байгуулагын тухай хууль, Эрүүл мэндийн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

МӨСТ-ийн зорилт

1.    Өөрийн нэрийн доор төвлөрсөн амбулатори, тасаг нээн ажиллуулж хурц болон архаг өвдөлтийг эмчлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийх.
2.    Анагаах ухааны сургалт эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран сургалт, бага хурал, семинар зохион байгуулж явуулах.
3.    Өвдөлтийн эмчлэх, намдаах аргуудаар лекц, ярилцлага, сургалт зохион байгуулах
4.    Олон улсын эрдэм шинжилгээний байгууллагатай нягт хамтран ажиллах

МӨСТ-ийн үйл ажиллагааны товч таницуулга

  • 2004 онд Швейцар улсын Нью Шател мужийн Лабегошийн өвдөлт эмчилгээний  тасагтай хамтран ажиллаж гардан ажилбараар анхны өвдөлт эмчилгээний 3 сарын сургалт хийгдсэн.
  • 2005 онд ӨСТ ТББ  байгуулагдсан
  • 2006 онд ӨСТ нэртэйгээр Өвдөлт ба Хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр  Монголын анхны үүдэн эмнэлэг байгуулагдсан
  • 2008 онд ӨСТ-ийн тэргүүн Тайланд улсад архаг ба хурц өвдөлтийн чиглэлээр 3 сарын курс төгссөн.
  • 2008 онд Ачтан Клиникийн Эмнэлэг дээр Өвдөлтийн эмчилгээ, сургалтын Төв, Хөнгөвчөх болон Өвдөлт эмчилгээний чиглэлээр 20 ортой тасаг нээгдсэн.
  • 2008 оны 08 сарын 17-нд ӨСТ нь Олон Улсын Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн  салбар болон элсэн орсоноор Олон Улсын эрх бүхий байгууллага болсон.
  • Энэ үйл ажиллагааны явцад Монгол Улс  ОУӨСН-ийн 71 дэхь гишүүн орон болсон.
  • 2008 оны 9 сарын 25-27 Олон Улсын Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн санхүүжилтээр Олон Улсын “Өвдөлтийг удирдахуй-1” анхны семинар  хөдөө хотын эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийгдсэн

    Дүрмийг баталгаажуулсан Өвдөлт Судлалын Төвийн Тэргүүн,
    Удирдах зөвлөлийн дарга   Ё. Бямбасүрэн
 

Хэрэгтэй Линкүүд

Demo
Demo
Demo
Demo

Өвдөлтийг удирдахуй

Одоогоор...

Одоогоор 1 зочин холбогдсон

Against cancer pain

Санал асуулга

1. Таны ямар нэгэн хэсэгт өвдөлт мэдрэгдвэл хамгийн түрүүнд хэнд хандах вэ?
 

News from IASP Press